Булган аймагт 2140 иргэн гэрийн ажиглалтад байна

383

Булган аймагт “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн нийслэл болон бусад аймгаас ирсэн 2140 иргэн гэрийн ажиглалтад байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, шуурхай штабын менежер С.Нарантуяа:

- Эрсдэлтэй буюу коронавирусний өвчлөл кластер хэлбэрээр гарсан Улаанбаатар хот, зургаан аймгаас ирсэн нийт иргэдийг эрүүл мэндийн байгууллагын тандалт судалгааны багийнхан бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар дээрх аймаг, хотоос ирсэн 2140 иргэн 14 хоногийн гэрийн ажиглалтад байна. Өдөр тутам биеийн байдлаа ажиглаж, шинж тэмдэг илэрсэн, үгүйг тэмдэглээд, өөрийн хамгийн ойр эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлэгт мэдэгдэж байх, урьдчилан сэргийлэх дэглэмээ сайн мөрдөх зөвлөмж өгсөн гэж ярилаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn