Энэ онд инженерийн хийцтэй 30 худаг гаргана
Булган аймагт сүүлийн гурван жилд 1.3 тэрбум төгрөгөөр худаг гаргаж, 500,0 мянган мал ундаалжээ.2016 оноос хойш бэлчээрийн инженерийн хийцтэй 118 худаг шинээр гаргаж, 160 гаруй мянган га бэлчээрийг усжуулан, 500-гаад мянган толгой малтааваараа идээшлэх боломжтой болжээ. Энэ ажилд улсын төсвөөс 109.0, орон нутгийн төсвөөс 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэнбайна.
Энэ онд байгаль хамгаалах сангийн усны нөөц хамгаалах, усан хангамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний 510,0 сая төгрөгөөр инженерийн хийцтэй 30 худаг гаргахаар төлөвлөөд байна.