Булган аймагт энэ жил 107,0 га газрыг иргэнд өмчлүүлэхээр төлөвлөжээ

589

Монгол Улсын Засгийн газартБулган аймгийн ИТХ энэ жил 107,0 га газрыг иргэнд өмчлүүлэхээр санал уламжилсан байна. Аймгийн хэмжээнд 70 шахам байршилд 834 иргэн газар өмчлөх аж. Тухайлбал 169 иргэнд одоо эзэмшиж байгаа 25,9 га, 645 иргэнд шинээр 79,6 га, 20 иргэнд улсын чанартай авто зам дагуу 1,4 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ.
2019 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд газар өмчлөхөөр 553 иргэн хүсэлтээ гаргасны 99 иргэн буюу 17.9 хувь нь одоо эзэмшиж, ашиглаж байгаа хашааныхаа газрыг өмчилж авах, 454 иргэн буюу 82.1 хувь нь шинээр газар өмчилж авах хүсэлт гаргажээ. Хүсэлтийн 68.9 хувийг шийдвэрлэж, 57.7 га газрыг өмчлүүлсэн байна. Иргэдийн өмчлөлд шилжсэн газрын 14.9 га буюу 25.8 хувь нь одоогийн эзэмшиж байсан газар нь, 42.8 га буюу 74.2 хувь нь шинээр олгогдсон газар байна гэж аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn