Талийгаачийг 13 удаа хутгалж хөнөөсөн болох нь тогтоогджээ

390


Булган аймагт өнгөрсөн шөнө /2021.05.16/ салсан эхнэрээ 13 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг бүртгэгджээ. 
Тодруулбал, тус аймгийн Булган сумын харьяат 36 настай, эмэгтэй Б-г хэвлийн тус газарт нь дөрөв, гаранд нь есөн удаа хутгалж амь насыг хөнөөсөн байна. Эл хэргийг түүний нөхөр байсан 41 настай Ү гэгч нь үйлдсэн байна.
Тэд өнгөрсөн оны аравдугаар сард гэр бүлээ цуцлуулаад байжээ. Хэргийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn