Таны ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ гэж юу вэ? Яагаад НУУЦЛАХ ёстой вэ?

471

Хүн бүр төрөхөөс эхлэн өөрт өгөгдсөн болон амьдралын явцад олж авсан, өөрсдөө үүсгэн бий болгосон зэрэг их хэмжээний хувийн мэдээлэлтэй байдаг. Эдгээр мэдээллээ бид сургуульд элсэх, ажилд орох, хүүхдээ сургууль цэцэрлэгт бүртгүүлэх, банканд данс нээлгэх гээд өдөр тутам ашиглаж, бусдад дамжуулж байдаг. Тэгвэл бидний яг ямар мэдээлэл хувийн мэдээлэлд хамаарах, үүнийгээ хэрхэн нууцлах тухай тэр бүр хангалттай мэддэггүй. Таны төрсөн он сар, регистрийн дугаар, тэр ч бүү хэл хаяг байршил хүртэл нууц мэдээлэлд ордог юм шүү.
Жишээлбэл:
  • Овог, нэр;
  • Төрсөн он сар өдөр;
  • Хүйс;
  • Регистрийн дугаар;
  • Иргэншил;
  • Хурууны хээ (Биометрийн мэдээлэл);
  • Утасны дугаар;
  • Гэрийн болон шуудангийн хаяг;
  • И-мэйл хаяг;
  • Иргэний үнэмлэх болон гадаад паспорт;
  • Дансны болон картын мэдээлэл;
  • Нийгмийн даатгал болон татвар төлөгчийн мэдээлэл;
Техник технологийн хөгжлийг дагаж, дээрх мэдээллээс гадна өөр олон мэдээлэл хувь хүнийг тодорхойлоход шинээр нэмэгдэж буй. Үүнд:
  • Санхүүгийн гүйлгээний мэдээлэл;
  • Интернэт хөтчийн түүх;
  • Вэбсайтуудын Cookies;
  • Сүлжээний төхөөрөмжийн IP хаяг;
  • Аливаа систем болон аппликэйшнд бүртгүүлсэн НЭВТРЭХ НЭР, НУУЦ ҮГ;
  • Сошиал орчинд нууцлалын тохиргоотой оруулсан пост;
  • Хувийн зураг;
Үүн дээр нэмээд хувь хүнд эмзэг байж болох хувийн мэдээллүүд мөн хамаарна.
  • Яс үндэс, угсаа гарал;
  • Арьс өнгө;
  • Шашин шүтлэг;
  • Улс төрийн намын харьяалал;
  • Эрүүл мэндийн мэдээлэл, түүх;
  • Боловсролын түүх;
  • Хөдөлмөр эрхлэлтийн түүх;
  • Гэр бүлийн байдал, гишүүдийн мэдээлэл;
  • Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл;
  • Эрх бүхий байгууллагын лавлагаа;
Зарим тохиолдолд танд үйлчилгээ үзүүлэх зорилгоор үйлчилгээний байгууллага таны хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч болдог. Энэ нь таны мэдээллийг цааш задруулахгүй тухай тэдгээр байгууллагууд хуулийн хүрээнд үүрэг хүлээж буй гэсэн үг юм.
Харин зөвхөн таны мэдэж байх ёстой интернэт банкинд нэвтрэх нэр, и-мэйл хаяг болон сошиал медиа хаягуудын нэвтрэх нэр, нууц үгс, мөн и-мэйл, мессежээр ирдэг нэг удаагийн код зэрэг нууцлалтай мэдээллийг танаас өөр хэн ч, хэзээ ч мэдэх ёсгүй. Банк хэзээ ч харилцагчаасаа эдгээр нууцлалтай мэдээллүүдийг асуудаггүй болно.
Харин дээр дурдсан хувийн мэдээллийг тань хэн нэгэн танаас асуусан тохиолдолд яагаад миний эдгээр мэдээллийг зайлшгүй асууж байна вэ? Ямар зорилгоор ашиглах вэ? Цаашлаад нууцлалыг маань сайтар хангаж чадах уу? зэргийг нягталсны үндсэн дээр бусдад дамжуулахыг зөвлөж байна.
Хувь хүний мэдээлэлтэй холбоотой, банк харилцагчдаасаа ямар мэдээллийг авдаг болон ямар мэдээллийг харилцагч өөрөө нууцлах хэрэгтэй тухай дэлгэрэнгүй мэдээллийг бидний бэлтгэсэн дараагийн зөвлөмжөөс уншиж танилцаарай.
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn