Булган аймагт хоногт халдварын 32 тохиолдол нэмэгдлээ

508
Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт халдварын 32  тохиолдол Булган суманд бүртгэгдсэн байна.  Аймгийн хэмжээнд нийт 137 тохиолдол бүртгэгдсэнээс Булганд 41, Сэлэнгэ суманд 48, Хутаг-Өндөрт 27, , Орхонд долоо, Тэшигт зургаа, Бүрэгхангайд тав, Бугат, Баян-Агт, Могод суманд тус бүр нэг батлагдсан байна. 
Өнөөдрийн байдлаар эмчлэгдэж байгаа халдвартай иргэдийн биеийн байдал нь  маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр ес, хөнгөн 14 байна. Булган суманд хоёр хүн коронавирусний халдвараар нас барсан гэж аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn