“Шарилжгүй Булган” нийтийг хамарсан ажил эхэллээ

488

Булган аймгийн Булган суманд “Шарилжгүй Булган” нийтийг хамарсан долоо хоногийн ажил эхэллээ. Сумын хэмжээнд зэрлэг ургамлыг түүж цэвэрлэх, ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах, эрүүл, цэвэр орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг энэ сарын 8-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.

Байгууллага, айл өрх бүр эзэмшил газрынхаа эргэн тойрон 50 метр газрын халгай, шарилж, лууль, зэрлэг ургамлыг түүж байгаа бөгөөд төрийн байгууллагууд нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг цэвэрлэх аж. Одоогоор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Булган сумын Соёлын ордон зэрэг газрууд байгууллагын орчин болон хуваарьт  газраа цэвэрлээд байна гэж Булган сумаас мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn