Булган аймагт өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоохыг хоригложээ

334

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж, 2021 оны долдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн сумын Онцгой комиссыг улс, аймгийн Онцгой комиссын чиглэлгүйгээр хязгаарлалт тогтоох, өмнө тогтоосон хязгаарлалтын хугацааг сунгахыг хориглосон шийдвэр гаргасан байна.
Хязгаарлалт тогтоосон эсэхээс үл хамаарч сумын Засаг дарга, Онцгой комисс өөрийн нутаг дэвсгэр дээрх аялал жуулчлалын бүсэд байрлах шаардлага хангасан амралт, жуулчны газруудтай хариуцлагын гэрээ байгуулж, вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14-өөс дээш хоносон, өвчлөөд эдгэрсэн иргэд, тэдгээрийн хүүхэд нэг өрхийн хүрээнд, нэг өрхөөс бусад тав хүртэлх хүнтэй аяллын баг бусадтай нэгдэхгүйгээр үйлчлүүлэх боломжийг олгож, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжихийг зөвшөөрлөө.
Улаанбаатар хот болон бусад аймаг, сумаас зорчин ирж байгаа вакцины бүрэн тунд хамрагдаагүй таваас дээш насны хүүүхдээс түргэвчилсэн шинжилгээг түүвэрлэн авч нэвтрүүлэх, түргэвчилсэн оношлуурын нөөц бүрдүүлэхийг сумын Засаг дарга, Эрүүл мэндийн газарт даалгасан байна.
Мөн худалдаа үйлчилгээний байгууллагын ажиллах хуваарийг 08.00-22.00 цагийн хооронд тогтоолоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn