Булган аймгийн төвд хөл хорио тогтоолоо

347
Булган аймгийн Булган суманд коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн учир өнөөдрийн 18.00 цагаас эхлэн тавдугаар сарын 09-ний өдрийн 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоолоо.
Булган сумын Засаг даргын захирамжаар хөл хорионы үед зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал, аймаг, сумын Онцгой комиссын гишүүд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эрчим хүч, ус, дулаан хангамж, газар тариалан, төмс хүнсний ногоо, уул уурхай, мал амьтны өвс тэжээл тээвэрлэлт, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт, тээвэрлэлт, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, ариутгал халдваргүйтгэл, оршуулгын үйл ажиллагааг хязгаарлаагүй байна. Мөн эм, эмнэлгийн зайлшгүй тусламж авах, дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх, хүнс, ахуйн хэрэглээний бараа худалдан авах, зөөврийн ус авах явган хүний хөдөлгөөнийг хориглохгүй байхаар шийдвэрлэжээ.
Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр маршрутын дагуу хязгаартайгаар замын хөдөлгөөнд оролцуулах юм байна.
Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, эмийн сангийн үйл ажиллагааг 10.00-18.00 цагаар тогтоож, бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn