Аюулгүйн нөөцийн өвсний 30,0 хувийг бэлтгэжээ
Булган аймагт аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 30,0 хувийг бэлтгэжээ. Аймгийн хэмжээгээр аюулгүйн нөөцөд өвс 2370, тэжээл 790 тонн бэлтгэх төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар сумын аюулгүйн нөөцөд 359,7, аймгийн нөөцөд 340,0 тонн өвс бэлтгэсэн байна. Бугат, Дашинчилэн, Тэшиг сум тус бүр 100,0 тонн хадлан авч, аюулгүй нөөцөд бэлтгэх өвсөө бүрэн нөөцөлжээ.
Харин аймгийн хэмжээгээр аюулгүйн нөөц 6,1 тонн тэжээл хадгалсан мэдээтэй байна.