Өнөөдөр ихэнх нутгаар цастай

240


Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв өнөөдөр аймгийн ихэнх нутгаар цастай гэж мэдээллээ. Өнгөрсөн шөнө нутгийн зүүн хойд болон төв хэсгээр 0.0-0.3 мм цас орлоо. Өнөө өглөөний цаг уурын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Сэлэнгэ, Хангал, Бугат, Булган, Сайхан суманд 1,0 см хүрэхгүй цастай, бусад нутгаар цасгүй байна. Салхины дундаж хурд секундэд 4-11, зарим газраар секундэд 13-14 метр хүрч ширүүссэн байна. Агаарын температур өдөртөө 6-10 градус дулаан, шөнөдөө 2-10 градус хүйтэн хонолоо. Өнөөдөр өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12, зарим үед 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч 0-5 градус хүйтэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn