Ихэнх нутгаар бага зэргийн цас орж байна

260

Булган аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв өнөөдрийн 20.00 цаг хүртэлх хугацаанд аймгийн ихэнх нутгаар бага зэргийн цас орно гэж мэдээллээ. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө 8-13 градус хүйтэн байх аж.
Өнгөрсөн хоногт өдөртөө төв болон хойд хэсгээр, шөнөдөө нийт нутгаар бага хэмжээний цас орсон байна. Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Тэшиг, Булган, Могод, Бүрэгхангай, Орхон, Бугат, Хангал суманд 5,0-8,0, бусад нутгаар 2,0-4,0 см зузаан цастай байна. Агаарын температур өдөртөө 7-13, шөнөдөө Дашинчилэн, Баяннуур суманд 20-25 градус, бусад нутгаар 12-18 градус хүйтэн хоножээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn