“Булган цом-2021” спортын наадам болно

295


Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Булган цом-2021” спортын наадмыг энэ оны 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Булган суманд зохион байгуулна. Сагсан бамбаг, волейбол, олс таталт, ширээний теннисний төрлөөр 18-35 нас, 36-гаас дээш насны ангилалаар  тэмцээн зохиох бөгөөд тус аймгийн харьяат иргэдийг оролцуулах юм. Мөн 50-иас дээш насны иргэдийн дунд софт волейболын тэмцээн зохиох аж.
Тэмцээнд оролцох баг, тамирчдад коронавирусний вакцинд хамрагдсан байх, нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргах, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлага тавьсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn