“Мөсний шагай”, “Мөсний сур”-ын харваа болно
Үндэсний спортын VII наадмын анхан шатны “Мөсний шагай”, “Мөсний сур”-ын харвааны тэмцээн ирэх бямба, ням гарагт Булган аймагт болно. Орхон сумын Сээрийн адаг гэдэг газар Орхон голын мөсөн дээр болох тэмцээнд сум, байгууллага бүр баг тамирчдаа оролцуулах аж.
Мөсний шагайн харвааг талын болон цуваа, мөсний сурын харвааг багийн ба цуваа гэсэн төрлөөр аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, аймгийн Үндэсний сурын холбоо хамтран зохион байгуулах юм. Тэмцээнд оролцох тамирчид үндэсний хувцастай оролцохоос гадна дархлаажуулалтын III тунд хамрагдсан байх, гэрчилгээг мэдүүлэгт хавсаргах шалгуур тавьсан байна.