Нэг өдөрт хурд хэтрүүлсэн 14 зөрчил илрүүллээ

298

Булган аймгийн цагдаагийн газар аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг улсын чанартай авто замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. “Уусан бол бүү жолоод” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд өчигдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн 74 зөрчил илрүүлснээс тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн 14 тохиолдол бүртгэгджээ.
Аймгийн цагдаагийн газраас өвлийн улиралд халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn