Булган аймагт "TOEFL ITP" шалгалт зохион байгуулах эрхтэй болжээ

437


Булган аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар аймагт "TOEFL ITP" шалгалт зохион байгуулах боломжтой болсон талаар мэдээллээ. Булган сумын Соёлын ордны дэргэдэх “BOOKBRIDGE” төвийн англи хэлний багш Ж.Маралмаа “TOEFL ITP” шалгалтыг зохион байгуулах, эрх олгох хөтөлбөрт амжилттай суралцаж, шалгалтыг сурагчид болон сонирхсон иргэдэд зохион байгуулах албан ёсны эрхийн гэрчилгээг гардан авчээ.
Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ж.Ганболд:
- “TOEFL ITP” шалгалтын оноо нь Ази, Европын 90 гаруй улсын 5000 орчим их дээд сургуульд элсэх, тэтгэлэгт өргөдөл гаргах болон АНУ-ын элчин сайдын яамнаас зарлагддаг Fulbright, TEA, SUSI гэх мэт тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалт юм.  Энэхүү шалгалт нь 24 цагийн дотор оноо нь хэвлэгддэг бөгөөд 4 чадварыг агуулдаг. Сургуулийн ахлах ангийн оноо горилогчид нэн тэргүүнд өгч өөрийн баримжаа оноог харах судлах бололцоог өгөх юм. Ингэснээр багш, эцэг, эх нэгдсэн ойлголтоор жил бүр Азийн топ сургуулиудын адил улирал тутамд загвар шалгалтыг өгүүлж цаашид зорих сургуульдаа элсэн ороход нэгэн алхам болох юм гэж гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ.МН
М.Батжаргалскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn