Дөрвөн бүсэд ажлын баг ажиллаж байна

471

Булган аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын хамтарсан баг аймгийн нийт суманд ажиллаж эхэллээ. Аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын баг дөрвөн бүсэд ажиллаж, төр, засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах зорилготой ажиллаж байна. 
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалт, “Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай-төрийн алба” жилийн ажлын хүрээнд хийж байгаа ажилтай танилцаж зөвлөмж, чиглэл өгч байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг ярилаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn