Осолдсон байж болзошгүй иргэдийг гурав дахь өдрөө хайж байна

492

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн Харлагийн гол гэдэг газар “Портер” автомашин гурван зорчигчтой Сэлэнгэ мөрний усанд унасан байж болзошгүй гэсэн дуудлага гурав хоногийн өмнө аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс эрлийн ажлыг үргэлжлүүлсэн байна. Сэлэнгэ сумын Ингэт багаас малын тэжээл ачин Сэлэнгэ сумын чиглэлд “Портер” автомашинтай зорчиж явсан иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг Харлагын голын адгаас Сэлэнгэ сум хүртэл 25 км газарт завиар, Харлагын голын адгаас Баруун булга гэдэг газар хүртэл 10 км-т явганаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрэл тодорхой үр дүнд хүрээгүй тул түр зогсоож, өнөө өглөө эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn