ИТХ-ын ээлжит хуралдаанаар арав гаруй асуудал хэлэлцэнэ

448


Булган аймгийн ИТХ-ын дарга аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 22-ны өдөр хуралдуулахаар захирамж гаргаад байна.
Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийнXхуралдаанаар арав гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх, “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудал тусгагджээ. Мөн Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, нийгмийн салбарын хэмжээнд цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэлөгнө гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn