Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно
Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдааныг ирэх даваа гарагт хуралдуулахаар аймгийн ИТХ-ын даргын захирамж гарчээ.
Тус хуралдаанаар Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллагын тайлан, үйл ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Булган хотын хөгжлийн шинэчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлаар шийдвэр гаргах юм. Мөн аймгийн 2022 оны төсөвт зохицуулалт хийх, авто зам ашигласны төлбөрийн хураамж авах журам, үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай зэрэг төсөв санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.