Уулаараа цас орно

440


Булган/МОНЦАМЭ/. Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас энэ долоо хоногийн сүүлчээр уулаараа цас орохыг анхааруулж байна.
Тус аймгийн нутгаар өнөөдөр баруун хэсгээр, энэ сарын 9, 10, 13-нд ихэнх нутгаар бага зэргийн аадар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын 11-12-нд ихэнх нутгаар бороо, уулаараа цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10м/с, 11-12-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүснэ гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас мэдээллээ. Хугацааны эхээр шөнөдөө 6-11, өдөртөө 21-26 градус дулаан байх бөгөөд баасан гарагаас эхлэн эрс сэрүүсч, шөнөдөө 1-6, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn