Согтуу жолооч гурван настай хүүхдийг мөргөөд зугтаажээ

380


Өчигдөр шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын II багийн “Номын булаг” гэх газар “Toyota Fielder” загварын автомашины жолооч  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гурван настай хүүхдийг мөргөж, зугтаажээ.
Уг хэргийн мэдээллийн дагуу тус аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ц.Намнан, цагдаагийн зохицуулагч ахлах ахлагч С.Дэмчиггарав нар шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан байна. Ингээд шөнийн 03:00 цагт зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг орхиж явсан жолооч “Б”-г илрүүлжээ.
Согтуурлын хэмжээ тодорхойлох багажаар шалгахад тухайн жолооч 0.49 промиллийн согтолттой байсан аж.
260488-01092020-1598941664-1628199184-%D1%91%D1%91 Согтуу жолооч гурван настай хүүхдийг мөргөөд зугтаажээ
Эх сурвалж: ТЦА
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn