Хулгайгаар мод бэлтгэж байгаад МОДОНД ЦОХИУЛЖ, нас баржээ

77

Өнгөрөгч даваа гараг буюу наймдугаар сарын 31-ний өдөр хулгайгаар мод бэлтгэж байсан иргэн модонд цохиулж, амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Булган аймгийн Баян-Агт сумын нутагт ууланд мод бэлтгэж байсан хүн модонд даруулж, нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Улмаар цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад тус сумын зургаадугаар багт оршин суух, 45 настай эрэгтэй зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаад модонд цохиулж нас барсан байжээ. Хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn