VIPEXPO.MN вэбсайт имижээ шинэчилж, илүү хялбар болжээ

36

Монголын бизнес эрхлэгчдийн мэдээ мэдээлэл, сурталчилгааг хэрэглэгчид нэг дороос хүлээн авч, цаг алдалгүй зөв сонголт хийхэд туслах зорилгоор “Вип ньюс Сэтгүүл” ХМБ нь VIPEXPO.MN вэб сайтыг ажиллуулж байгаа билээ. Тэгвэл VIPEXPO.MN вэбсайт энэ сараас эхлэн өнгө төрхөө шинэчлэн өөрчилж, хэрэглэгчдэд илүү ойртон дэд ангилалуудаа өргөтгөн нэмж, цар хүрээгээ баяжуулжээ. Тухайлбал, тус сайтын “Боловсрол” ангилалд “Гадаадад суралцъя”, “Сургалтын төв” гэх мэт дэд ангилалууд нэмэгдсэн бөгөөд хамтран ажиллах байгууллагын саналаар нэмэлт дэд ангилал үүсгэх боломжтой юм байна.

Мөн энэхүү сайтад хэзээ, хаана, ямар үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахыг календарчилсан байдлаар оруулж өгчээ. Түүнчлэн хямдралтай худалдаа, үйлчилгээний тусгай булантай болсон байна.
VIPEXPO.MN нь нийгэм, бизнесийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг болон тэдгээрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, мэдээ мэдээллийг нь олон нийтэд хүргэж ажилладаг юм. Энэ нь хэрэглэгчид цахим орчинд олон удаагийн хайлт хийх шаардлагагүйгээр нэг платформоос бизнесийн бүхий л чиглэлийн байгууллагын мэдээллийг үзэж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шууд харьцуулан дүгнэлт хийх боломжийг олгодгоороо онцлогтой.
“Вип ньюс Сэтгүүл” ХМБ-ын онлайн экспод хувь хүн, албан байгууллагууд сурталчилгаа, танилцуулга, мэдээ мэдээллээ байршуулан хамтран ажиллахад нээлттэй бөгөөд зах зээлийн хамгийн доод үнийг санал болгож буйгаа уламжиллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn