Б.Түвшинтөгс “айраг наадамд“ ТҮРҮҮЛЭВ

430

Булган аймгийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ “Айраг наадам” наймдугаар сарын 13-14 өдрүүдэд Булган аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт боллоо. Айрагны баярт зориулсан барилдаанд улсын заан Б.Батмөнх, улсын начин улсын начин Б.Хишигбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Тамир, Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, Х.Цогтгэрэл, Б.Сумъяабат, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх уран мэхийг уралдуулан барилдав. 
Барилдаанд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс түрүүлж, Бүрэгхангай сумын харьяат улсын начин Дармаагийн Тамир үзүүрлэж, их шөвөгт Гурванбулаг сумын харьяат улсын начин Дашзэвэгийн Амаржаргал, Могод сумын харьяат улсын начин Эрдэнэбилэгийн Энх-Амгалан нар шалгарав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn