Өнөр сүргийн эзэн Үзэмчин малчдын омогшил

653
Зуун ихэр төл тоссон малчин Т. Цэцэнбаатарын мал аж ахуй амьдралын зураглал
  Хангай говиор хагд цухуйж, хөдөө нутгаар төл малын дуун хангинасан Үзэмчний хавар гэж ийм л сайхан. “Холын чимээ дамын сураг”-аар малчин Т.Цэцэнбаатар зуун ихэр төл тоссоныг сонсоод түүний нутаг Зүүн Үзэмчин хошууны Гахил сумны Эрээнговь сууринг зорьлоо. Усны тунгалаг, өвсний соргогоор алдартай “эрээн” гэж сайхан нутаг. Т.Цэцэнбаатар бүсгүй Саранхуартай гэртээ тавуул, далан насыг дөхсөн настай аав өрх гэртээ жарган сууж, том охин Өнөрдэлгэр нь их сургуулиа төгсгөөд аймгийн аюулгүй байдлын товчоонд ажиллаж, бага охин Мөнгөнцэцэг нь Хөххотын Үндэстний дээд сургуулийн оюутан, эгч охин дүү хоёр ч ажил хичээлийн чөлөөт цагаараа төл малдаа туслалцсан “хөдөөний бор охин” болж явна.

Т. Цэцэнбаатрынх одоо хүртэл 500 гаруй төллөх хониноосоо 560 гаруй төл тосож, үүнд 100 гаруй ихэр хурга гарсан байна. Бас 100 гаруй үхэр тэжээж, 80 гаруй тугаллах үнээнээс 30 гаруй нь тугаллаад байгаа юм.

“ Өнгөрсөн оны өвс бэлчээр сайн, өвөлд цас нимгэн бууж, их хатуурсангүй, малын хашаа тохитой дулаан байснаас эх малын тарга хүч их сайн.” гэж Т.Цэцэнбаатар ярьж байлаа.








Д.Мөчир
http://mongol.people.com.cn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn