БУЛГАН: Төрийн албаны хүний нөөцийг хөгжүүлэх таван жилийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

311


Булган аймгийн ИТХ төрийн албаны хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөр батлаад байна.Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн бодлогыг хэрэгжүүлэн, төрийн албан хаагчдыг хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилготой хөтөлбөр юм.Төрийн байгууллагын хүний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг сургаж, мэргэшүүлэн, чадваржуулах, тэдний нийгмийн баталгааг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, ирэх таван жилд 6,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн байгууллагуудын хүний нөөцийн төлөвлөлт, боловсон хүчний нөөц бүрдүүлэлт, сургаж дадлагажуулах ажлын зохион байгуулалт оновчтой болж, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх чадахуйн зарчмыг хэрэгжүүлэх үр дүнд хүрэхээр зорьж байна. Мөн төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, тогтвор суурьшил сайжирч,  орон нутагт мэргэжлийн боловсон хүчний хангалт нэмэгдэх, төрийн албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадвар дээшилж, ажлын гүйцэтгэл, бүтээмж сайжирна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг ярилаа.
Тус аймагт одоогоор төрийн захиргааны 56, төрийн тусгайлсан чиг үүргийн 4, төрийн үйлчилгээний 85, нийт 145 байгууллагад 3786 албан хаагч төрийн үйлчилгээ үзүүлж байна. Төрийн албан хаагчдын 80.0 хувь төрийн үйлч
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn