Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Нью-Йорк тэргүүлэв

225

Британийн Economisy сэтгүүл жил бүр гаргадаг, амьдралын өртөг хамгийн өндөртэй хотуудын 2022 оны жагсаалтыг гаргажээ. Энэ жилийн жагсаалтыг АНУ-ын Нью-Йорк хот тэргүүлж, Сингапур удаалсан байна. 
 
Дэлхийн хотуудын рейтингийг гаргахад Оросын Москва болон Санкт-Петербург хотууд дахь амьдралын өртөг хамгийн ихээр нэмэгдсэн хотуудын тоонд багтсан байна. Эдгээр хотууд 2022 оны дүнгээр жагсаалтад эзлэх байр нь огцом урагшилжээ. 
 
Жагсаалтыг гаргасан Economist Intelligence Unit-ын онцолсноор дэлхийн 172 том хотод сүүлийн жилд үнэ 8,1 хувиар нэмэгдсэнийг онцолсон байна. Энэ нь сүүлийн 20 жилд тохиосон хамгийн өндөр үзүүлэлт гэж шинжээчид онцолжээ. 
 
Хотуудад амьдралын өртөг огцом нэмэгдэх болсон нь Украины эсрэг өдүүлсэн Оросын дайн, Хятад дахь тэг ковид бодлого гэж шинжээчид үзэж байна. Эдгээр хүчин зүйл нь "нийлүүлэлтэд хүндрэл учруулж, валютын ханш нэмэгдэх, дэлхий даяар амьдралын өртөгийн хямрал үүсэх" шалтгаан болсон аж. 
 
Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Нью-Йорк хот анх удаа тэргүүллээ. Энэ нь АНУ-д инфляци нэмэгдсэн , долларын ханш өссөнтэй холбоотой аж. Өнгөрсөн жил жагсаалтыг Тель-Авив тэргүүлсэн бөгөөд харин энэ жил гуравдугаарт бичигджээ. 
 
2022 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотууд
1. Нью-Йорк
2. Сингапур
3. Тель-Авив
4. Гонконг
5. Лос-Анжелес
6. Цюрих
7. Женева
8. Сан-Франциско
9. Парис
10. Сидней
10. Копенгаген
 
Оросын том хотууд болох Москва, Санкт-Петербург судалгаанд хамрагдсан хотуудаас хамгийн ихээр байр урагшилсан хотуудад тооцогдож байна. Шинжээчдийн онцолсноор, Орос дайн өдүүлсний улмаас энэ улсын эсрэг олон улс хориг тавьж, ингэснээр эдийн засаг нь хямарчээ. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545233
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn