Yonhap: Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар юу хэлэлцэв?

341
СӨҮЛ. /Yonhap/.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж, газрын ховор элемент, дэд бүтцийн хөгжил, мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хариу арга хэмжээ авах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо.
БНСУ-д таван өдрийн албан ёсны айлчлал хийж буй Л.Оюун-Эрдэнэ мөн Монгол Улс 2030 оны Дэлхийн экспог БНСУ-ын зүүн өмнөд нутгийн Бусан боомт хотод зохион байгуулах Сөүлийн хүсэлтийг дэмжиж байгааг илэрхийлсэн гэж Хан Дог Сүгийн ажлын албанаас мэдэгджээ.
Хан Дог Сү хэлэлцээ хийх үеэрээ, БНСУ, Монгол Улс нь нийтлэг үнэт зүйлсийг хуваалцдаг, олон салбарт харилцан бие биеэ нөхөх давуу талтай стратегийн түншүүд юм хэмээн онцолсон байна.
“Бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хариу арга хэмжээ авах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг идэвхийлэн нээж хөгжүүлнэ гэдэгт найдаж байна” гэж БНСУ-ын Ерөнхий сайд хэллээ.
Үүний хариуд Л.Оюун-Эрдэнэ, “Монголын нийгэмд өрнөж буй бүхий л өөрчлөлтөд Солонгосын ард түмэн асар их хувь нэмэр оруулж байгааг Монголын ард түмэн өндрөөр үнэлдэг” хэмээн онцлон хэлэв.
Тэрбээр мөн сүүлийн 30 гаруй жилийн улс төрийн харилцааны амжилтад тулгуурлан ирэх 30 жилд ард түмэн хоорондын харилцаа, хөрөнгө оруулагчдын солилцоо, бизнесийн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байна гэж  тэмдэглэлээ.
Уулзалтын дараа байгуулсан урьдчилсан хэлэлцээрээр БНСУ, Монгол Улс газрын ховор элемент болон бусад ховор металлын асуудлаар жил тутам уулзалт зохион байгуулахаар болжээ.
Хоёр орон мөн Монгол Улсад ховор металлуудын хайгуул, олборлолтыг хамтран хийхээр болсныг мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн хоёр улсын хооронд хөрөнгө оруулалт, худалдааг өргөжүүлэх эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаарх яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна.
Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн экспог зохион байгуулах БНСУ-ын хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлэхдээ, “Бусанд Дэлхийн экспог амжилттай амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна, энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар Солонгосын олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь өснө гэдэгт итгэж байна” хэмээн хэлжээ. 
МОНЦАМЭ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn