Автомашинаа шаварт суулгаж, тусламж дуудахаар явсан 60 настай эмэгтэй сураггүй алга болжээ

186

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км-т, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км-т/ 04.23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан 3 хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгаж, мөн өдрийн 19:00 цагийн орчим 1 хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 03:01 цагт хүлээн авсан.
Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлэн хайж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn