Эммануэл Макрон: Эрчим хүчний засаглалаа сайжруулахад Франц улс туслахад бэлэн байна

0


Монгол Улс, БНФУ-ын Ерөнхийлөгч нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсоны дараа хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ үеэр хэлэхдээ, “Биднийг халуун дулаанаар хүлээн авч, энэхүү түүхэн айлчлалыг зохион байгуулж байгаа эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд талархал илэрхийлье. Хэдийгээр биднийг холын зай тусгаарлавч Францын гэгээн Людовик хаан Чингис хааны залгамжлагчид руу элч нараа илгээсэн тэртээх 800 жилийн түүх биднийг холбож байна. Анхны харилцааг тогтоох гэж тэдгээр хүмүүс шинийг нээх хүсэлдээ хөтлөгдөн аюул бүхнийг даван туулж, эр зоригийг үзүүлж, бүхий л сорилт туршилтыг шийдэмгий сөрж чаджээ. Одоо ч гэсэн бидэнд тулгараад буй нийтлэг сорилтуудыг үүнтэй адил сэтгэлээр даван туулаасай гэж би хүсэж байна.  

Ой модгүй болж байгаа тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая дурдлаа. Бид дөнгөж сая үр дагавар нь зөвхөн Европоор хязгаарлагдаагүй ОХУ-аас Украинд явуулж буй дайны талаар дурдлаа. Түрэмгийлэлд өртсөн улсыг дэмжих шийдэмгий байр сууриа, түүнчлэн олон улсын хууль тогтоомжийн дагуу Европ тивд энх тайвныг буцаан авч ирэх зорилтынхоо талаар мөн танилцууллаа. Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хууль дээдлэх ардчилсан тогтолцоонд суурилсан бүрэн эрхт ёсыг эрхэмлэдэг танайд ч, манайд ч  цаазын ялыг халснаар Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг тогтооход хувь нэмрээ оруулж байдагт баяр хүргэе.

Түүнчлэн миний бие Ерөнхийлөгчтэй хэд хэдэн асуудлын талаар ярилаа. Ялангуяа, Монгол Улсад сөргөөр нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцсан. Бид хэд хэдэн тэнхлэгийн дагуу ажиллана. Монгол Улс нүүрсний хэрэглээгээ аажмаар багасгах, ХАА-н салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн хамаарлаас гаргах, хүнсний хараат бус байдлыг бий болгох, түүнчлэн олон улсын байгууллагуудтай нягт хамтрахад туслах болно. Эрчим хүчний засаглалаа сайжруулахад Франц улс туслахад бэлэн байна. Байгаль орчны шилдэг стандартыг мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслүүдээр дамжуулан манай улсад нэн чухал металл нийлүүлснээр Монгол Улсад эрчим хүчний эх үүсвэрээ бэхжүүлэхэд тусалж болохуйц байна. 

Та Франц Улс шиг “Тэрбум мод” төслийг хэрэгжүүлээд явж байгаа юм билээ. Манай улс 2026 онд цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монголд зохион байгуулахыг дэмжихэд бэлэн байна. Мөн хоёр талын иргэний нийгмийн солилцоонд хамтдаа түлхэц өгөх хүслээ танилцуулахгүй яриагаа дуусгах нь хангалттгүй. Энэ жил франц хэлийг Монгол Улсад зааж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. Тавьсан зорилтдоо хүрэхийн тулд бид тэтгэлгийн хөтөлбөр боловсруулах бөгөөд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч таны санаачилсан тэтгэлгийн хүрээнд Франц-Монгол хоёр улсын хооронд зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд анхаарах болно.

Бид таныг ирэх аравдугаар сард БНФУ-д урьж байна. Өмнө нь зохиогдож байгаагүй Чингис хааны үзэсгэлэнгийн үеэр уулзахдаа туйлын баяртай байх болно. Бидний хамтын ажиллагаа ирэх саруудад бус ирэх онуудад бэхжих юм. Ноён Ерөнхийлөгч өө, танд болон танай Засгийн газарт баярлалаа. Биднийг найрсаг дотноор хүлээн авсанд дахин талархал илэрхийлье. Бидний түүх өмнө минь байна, баярлалаа" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn