БУЛГАН: Их цагаан суварга төсөл жуулчин татах томоохон бүтээн байгуулалт болно

146


Улсын Их Хурлын гишүүн, Булган нутгийн зөвлөлийн тэргүүн Цогт-Очирын Анандбазартүүний ажлын албаныханБулган аймгийн"БҮТЭЭЛЧ МАНЛАЙЛАГЧ" эмэгтэйчүүдийн уулзалт, сургалтыг Булган суманд зохион байгуулж16 сумын300 гаруй эмэгтэйчүүд оролцлоо. Чуулга уулзалтад УИХ-ын гишүүний ажлын албаны дарга Л.Шагдарсүрэн, Зээлийн батлан даалтын сангийн ахлах мэргэжилтэн Баярмаа, Орхон аймаг дахь Монгол банкны ахлах нягтлан бодогч сургагч багш Б.Энхчимэг, Монголын мэтгэлцээний танхимын дэд тэргүүн Ч.Сайхнаа, Булган аймгийн ХХАА жижиг дунд үйлдвэрлэл  хоршоо ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Батбаяр, Зочин илтгэгчээр Дарьсүрэн, Элбэгзаяа, Булган аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Оюун нар уригдаж илтгэл тавьсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар илтгэлдээ Булган аймгийн хөгжил цэцэглэлт ажлын байр ирээдүйн төлөвлөлтийн тухай, энэ жилийн батлагдсан улсын төсвийн хүрээнд ямар боломж бидэнд гарч буй тухай товчхон танилцуулж Булганчуудыг эв нэгдэлтэй санхүүгийн эрх чөлөөтэй болгох туйлын зорилготой байгаагаа илэрхийлсэн. Булган аймгийн төвд баригдаж буй Их цагаан суварга төслийн бүтээн байгуулалтад иргэд сэтгэл өндөр байгаа аж. Аялал жуулчлалын алтан аргамж буюу цагаан гантигаар бүрсэн алтан оройтой дэлхийд гуравт  орох гайхамшигт энэ суварга түүх соёлын үнэт дурсгал болохоос гадна 450 ажлын байр бий болж жилд наян мянган жуулчин хүлээж авах  тооцоог албаныхан гаргажээ.

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай" хуулийг эцэслэн батлахад Булган аймагт 40 төсөл арга хэмжээнд 146,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn