Тяньжинь: - Байгаль экологио нөхөн сэргээж амьдралаа дээшлүүлнэ

277
- Бид 3 сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийж, 15,000 шинэ модны төрөл зүйл, гол төлөв нарс мод нэмсэн. Энэ нь бүтэн жилийн турш үргэлжилж үүрдийн ногоонд хүрч чадна гэж Тяньжины хамгийн өндөр оргил болох Жиүшань уулын орой дээр зогсон ярих энэ хүн бол Жи Жөү дүүргийн Шя-Ин суурингийн Намын хорооны нарийн бичгийн дарга Лиү Шежэн. Тэрээр Шя-Ин суурингийнхаа "Менежмент, хамгаалалт, амьдрах орчин"-ы туршлагыг сэтгүүлчдэд танилцуулав.
Лиү Шежэн:
- Шя-Ин суурин нь суурин, тосгоны түвшинд ойн ерөнхий системийг хэрэгжүүлсэн нь ойг хянах, хяналтын үүрэг хариуцлагаа эцсээ хүртэл биелүүлэхийг үнэхээр ойлгуулсан. Ялангуяа, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх улиралд суурингийн 1500 хүний бүрэлдэхүүнтэй 7 баг энэ ойг тууштай хамгаалж ойн хамгаалалтын эхний эгнээнд явж байдаг гэж хэлэв.
Шя-Ин сууринд байрладаг Жи Жөү дүүрэг нь Тяньжинь хотын цорын ганц уулархаг нутаг бөгөөд мөн Тяньжинь хотын ойжуулалтын бүс юм. Нийт талбай нь 1592 хавтгай дөрвөлжин км, засаг захиргааны 949 тосгонтой, нийт 78635 га нь одоо байгаа ойн нөөц, ойн хамрах хүрээ 31.28 хувь; 3831 эртний модтой бөгөөд хотын эртний болон алдартай модны нөөцийн 82.6 хувийг эзэлдэг.
 - Үүний зэрэгцээ бид ногоон байгалиа хамгаалаад зогсохгүй алт мөнгөнөөс үнэтэй болгож, хүн ардынхаа орлогыг нэмэгдүүлж, суурингийнхаа хамтын эдийн засгийн өсөлтийг жинхэнэ утгаар нь өсгөж чадлаа гэж Лиү Шежэн хэллээ.
Саяхан Улсын Хэ Мэй суурин тосгоны сагсан бөмбөгийн их тэмцээний  (Village BA) Зүүн хойд бүсийн тэмцээн Шя-Ин сууринд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 8 муж, хотоос ирсэн 16 төлөөлөгчийн багийн ширүүн өрсөлдөөн олон жуулчин, орон нутгийн оршин суугчдыг татсан төдийгүй, Шя-Ин суурингийн үзэсгэлэнт байгаль олны хүртээл болоод амжсан байлаа.
Өнөөг хүртэл хот, хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд 2 тэрбум гаруй юаний нийгмийн капитал татаж, жил бүр 5 сая жуулчин хүлээн авч, 650 сая юаний шууд аялал жуулчлалын орлого, 4000 гаруй шууд аялал жуулчлалын ажилтнуудыг жолоодож, ард түмэн аялал жуулчлалаар амьдралаа тогтвортой аваад явах болж, цэнгэг ус, цэнхэр уул бол алт мөнгөн уул гэдэг үзэл баримтлалаар Хятад улс экологийн орчноо хамгаалж, ард түмнээ аз жаргалтай аж төрүүлэх ойлголтыг энд тод томруунаар хэрэгжүүлсэн юм.
Шя-Ин суурингийн хөгжил нь Жи Жөү дүүрэг, тэр ч байтугай Тяньжинь хотын ойн нөөцийг хамгаалах, бэхжүүлэх, ойн аж үйлдвэрийн хөгжлийн бичил дүр зураг. Тяньжинь хотын намын хороо, засгийн газрын оны үнэлгээний хүрээнд ойн даргын ерөнхий тогтолцоог өнгөрсөн жилээс оруулж, хотын 18 хотын зэрэглэлийн ойн дарга нар Улсын газар шорооны ногоон байгууламж, ойн хорт организмыг хянах, нүүдлийн шувууг хамгаалах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн нөөцийн бүтээн байгуулалт, эртний болон алдартай модыг хамгаалах, хот суурин газрын ногоон байгууламж зэрэг ой модыг жинхэнэ ёсоор хамгаалах ажлыг биеэрээ хянан, зарим бодит асуудлыг олж, шийдвэрлэх ажлыг хийсэн байна.
2023 оны эхний хагас жилийн байдлаар Тяньжинь хот шинэ ой модны 393 га талбайн ойжуулалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ойн хамрах хүрээ 13,1 хувь, ногоон бүсийн эзлэх хувь 65,1 хувь, нэгдүгээр түвшний хяналтын бүсэд ойн ногоожуулалтын хамрах хүрээ 26 хувьд хүрсэн байна. Газар нутгийн экологийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг эмхэтгэн, чийглэг газрын байгалийн нөөцийн "1+4" төлөвлөгөөг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн гол төслүүдийг үндсэндээ дуусгаж, Чи Лихай, Да Хуанбаогийн гол бүсүүдэд экологийн нүүдлийн төсөл тогтвортой хөгжиж, Жи Жөү дүүрэг, Шя-Ин суурингийн Улсын чийглэг газрын парк албан ёсоор нээлтээ хийж, тус хотын Улсын чийглэг газрын парк дөрөв болж нэмэгдсэн байна.
Зохиогч:
Нийтлэл: ХҮӨ ЯНЬХУА, БАО ХУН, ЛИ ЧАОРАНЬ, ЖАН ЛҮ
Найруулагч:
Ц.Урантунгалаг
Эх сурвалж:
Солонго
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn