БУЛГАН: Бүтээлч уншлагад 3494 сурагч нэгдсэн байна

129
Булган аймгийн Нийтийн номын сан Соёлын бүтээлч сарын эцэст "Хүүхдийн бүтээлч уншлага жилийн аян", байгууллагын "Өглөөний уншлага" аянуудаа дүгнэхэд аймгийн хэмжээнд ЕБС-ийн 140 бүлгийн 3494 хүүхдийг нэгдсэн уншлагад идэвхтэй хамруулж шилдгүүдээ шалгаруулсан  байна.
Тэргүүний уншигч "Д.Нацагдорж тэмдэг"-ээр: Эрдмийн өргөө цогцолборын сургуулийн 10А ангийн сурагч О.Оюунбулган, Нэгдүгээр 12 жилийн 9А ангийн сурагч С.Гүндэгмаа Нэгдүгээр 12 жилийн 12В ангийн сурагч Б.Эрдэнэцэцэг, Баяннуур сумын 6 а ангийн сурагч Б.Лхам-Янжин
Бүтээлч анги хамт олонАхлах ангиудаас Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн С.Цэрэнтогтох багштай 10А анги,Дунд ангиудаас Нэгдүгээр сургуулийн Б.Янжиндулам багштай 7 а анги,Бага ангиудаас Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн О.Эрдэнэцэцэг багштай 3Б анги
Бүтээлч уншигч хүүхэдАхлах анги: Нэгдүгээр 12 жилийн 12 В ангийн сурагч М.Пүрэвдорж,Дунд анги: Бугат сум 8-р ангийн сурагч Ү.АнударьБага анги: Тэшиг сум 4Б ангийн сурагч Г.Энхсаран
Хамгийн сайн номын тэмдэглэл хөтөлсөн хүүхэдБаяннуур сум 6А ангийн сурагч Б.Лхам-Янжин
Хувийн номын сантай хүүхэд:Нэгдүгээрсургуулийн 7Б ангийн сурагч Э.Мөнхсүлд
Бүтээлчээр уншуулагч багш:Бугат сумын 8-р ангийн багш П.Баярсайхан
Бүтээлчээр уншуулагч номын санч:Тэшиг сумын сургуулийн номын санч Г.Зулгэрэл нар шалгарсан байна.
Бүтээлчээр унших энэ аянд анги хамт олноороо багаараа оролцсоноор ирээдүйн хүүхэд багачууд маань оюунлаг, гэгээлэг, хүнлэг, энэрэнгүй монгол хүн болж өсөж өндийхөд салбар бүрийн номын санч нар, багш нар ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
Мөн "Өглөөний уншлага" аянаар албан байгууллагуудын ажилтан албан хаагчдыг ном унших дадалд хэвшүүлж манлайлагчдаа шагнаж урамшуулжээ.

"Өглөөний уншлага" тогтмол хийж хэвшсэн төрийн байгууллагаас Хөгжимт жүжгийн театр,Хувийн хэвшлээс Ханжаргалант худалдааны төвийн хамт олон шалгарсан бол Идэвхтэн уншигчаар: Ханжаргалант худалдааны төвийн хувиараа бизнес эрхлэгч Ж.Алимаа,Хөгжимт жүжгийн театрын бүжигчин Г.Мөнгөнцэцэг, аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Э.Халиун нар шалгарчээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn