БУЛГАН: Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 60 орчим хувийг зарцуулжээ

75
Булган аймагт9.9 мянган малчин, мал бүхий өрхөд 3.6 сая толгой мал хаваржиж байна. Тус аймаг малчдын түвшинд 125.2 мянган тн өвс, 6.4 мянган тн ногоон тэжээл, 2.0 мянган тн үйлдвэрийн тэжээл, 3.3 мянган тн гар тэжээл, 682 тн сүрэл, 1787 тн дарш, ногооны хаягдал 422 тн, 8.9 мянган тн давс, хужир шүү бэлтгэсэн байна.

Аймгийн аюулгүйн нөөцөд 230 тн өвс, 70 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 967.3 тн өвс, 344.2 тн тэжээл байсныг өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилж эхэлжээ.
Аймгийн хэмжээнд малчдын түвшинд бэлтгэсэн өвс, тэжээлийн 60 орчим хувийг зарцуулаад байна. Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант, Могод сумын малчдын түвшинд бэлтгэсэн өвс, тэжээлийн 80 гаруй хувийг зарцуулсан бөгөөд хаваржилт хүндэрч байна. Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг сум аюулгүйн нөөцийн өвс тэжээлээзарцуулж эхэлсэн. Цаашид цас нэмж орволхаваржилт хүндрэх эрсдэл их байна. Аймгийн хэмжээнд 5.4 мянган толгой мал хорогдсон тухай Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn