Булган аймагт байшингийн амбаар шатаж, хоёр сартай хүүхэд угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

258

Өнгөрсөн шөнө Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэр, Ачуут багийн Тамгын толгой хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02:27 цагт хүлээн авчээ. Тус аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 02:31 цагт очсон байна.
Дуудлагын дагуу очиход, иргэн С-ын байшингийн үүдний хэсэг болон залгаа амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 47 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн Х/2 сартай, эрэгтэй/ угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn