Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

152

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Шийр” гэдэг газар дөрөвдүгээр сарын 11-ний 12:46 цагт гарсан  хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газрын  ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж,  15:20 цагт унтраасан.
Мөн Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн "Манхан" гэдэг газар  мөн өдрийн 14:12 цагт гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд үүрэг гүйцэтгэж, 21:50 цагт унтраасан.
Дээрх хоёр түймэрт  урьдчилсан байдлаар 5002 га талбай өртөөд байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг хангаж, түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn