ОБЕГ: Сэлэнгэ голын усанд осолдсон иргэнийг дөрөв дэх өдрөө эрэн хайж байна

0


Усанд осолдсон иргэнийг ОБЕГ-аас дөрөв дэх өдрөө эрэн хайж байна.
Тодруулбал, Булган аймаг, Хангал сум . Хялганат тосгоны "Сэлэнгэ гүүр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ иргэн Ч нь “Сэлэнгэ” голын усанд осолдсон тухай дуудлагыг энэ сарын 02-ны өдрийн 15:25 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын  Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран зургаан бүлэгт хуваагдан иргэн Ч /36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 05-ны өдрийн 07:00 цагаас Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн  "Баян хошуу" гэдэг газар  хүртэл 116 км  завиар урсаж,  Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын “Сэлэнгэбүрэн” багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар хүртэл 75 км  мотоцикл, морьтой, Хялганат багийн “Хэжлүүр” гэдэг газраас урсгал дагуу болон урсгал сөрж зургаан км зайд агаараас тандалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон.  Тэгвэл өнөөдөр буюу 06-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, түүнийг хайж байгаа гэдгийг  ОБЕГ-аас мэдээллээ.
Иймд иргэд олон нийтийг гол усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn