Орхон голоос эрэгтэй хүний цогцос олджээ

215

"Булган аймаг, Орхон сум Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газар, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т Орхон голын усанд нэг эрэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 26-ны өдрийн 18:15 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Орхон голын эргээс долоо метрийн зайд, усны мандал дээр нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос чулуунд тээглэсэн байдалтай байсныг ажиллаж уснаас гарган авчээ. Цогцсыг Орхон сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn