Бэлчээрийн даац 80 сая хонин толгой малыг тэжээлээр хангах багтаамжтай байна

642

ХХААХҮЯ-ны захиалгаар эрдэм шинжилгээний байгууллагын хийсэн судалгаагаар манай орны бэлчээрийн даац 80 орчим сая хонин толгой малыг тэжээлээр хангах бэлчээрийн багтаамжтай байна. 
Манай орны бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 20-ны байдлаар нутгийн 50 орчим хувьд сайн байна. Харин 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд буюу Говь-Алтай аймгийн 7, Баянхонгор аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4, Төв аймгийн 2, Дундговь аймгийн 9, Өмнөговь аймгийн 6, Дорноговь аймгийн 2 нийт 41 сумын нутгаар муу байна.
Зуншлага тааруу байгаатай холбоотойгоор отор нүүдэл ихсэж Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай аймгийн 2.0 сая орчим толгой мал Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатар, Булган, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймагт отроор зусаж байна. 
Үүнтэй холбоотойгоор энэ оны 8-12 дугаар сард малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид 25 саяас доошгүй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвөлжиж, хаваржих малд шаардлагатай өвс, тэжээлийн нөөцийг малчдын болон аймаг, сумын түвшинд хангалттай бэлтгэж нөөцлөх ажлыг шуурхайлах шаардлагатай байгаа юм гэж ХХААХҮЯ-наа мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn