Бизнес эрхлэгч иргэн та Голомт банкны ПОС-оор орлого хүлээн аваад урамшуулалд хамрагдаарай

122

Голомт банкны ПОС төхөөрөмжийг бизнесийн үйл ажиллагаандаа ашигладаг харилцагч иргэн танд зориулсан АВТОМАШИН, ГАДААД АЯЛАХ ЭРХИЙН шагналтай сугалаат урамшуулал зарлагдлаа.
Голомт банк болон EasyPay хамтран хэрэгжүүлж буй энэхүү урамшууллын хүрээнд 2024.12.31-нийг дуустал NEWLAND брэндийн ПОС төхөөрөмжөөр хүлээн авсан орлогын 100,000₮ тутамд 1ш сугалаа олгох болно.
Харин та сугалаагаараа дараах шагналуудын эзэн болох боломжтой.
  • Супер 1 азтан - АВТОМАШИН
  • Супер 1 азтан - ГАДААДАД АЯЛАХ ЭРХИЙН БИЧИГ
  • Нийт 20 азтан – SAMSUNG GALAXY A24 ГАР УТАС
  • Нийт 8 азтан – 200,000₮-ИЙН ХАДГАЛАМЖИЙН ЭРХ
Сар бүр 7 азтан тодруулж гар утас болон хадгаламжийн эрхийн бичиг бэлэглэх ба супер шагналын эздийг 2025 оны 1-р сард тодруулах болно. Та өөрийн NEWLAND ПОС-ын гүйлгээнд олгосон сугалааны эрхийг SocialPay аппликэйшн болон loyalty.golomtbank.com вэбсайтаас шалгах боломжтой.
Урамшуулалтай холбоотой бяцхан санамж:
  • Зөвхөн NEWLAND брэндийн ПОС төхөөрөмж дээр хүлээн авсан гүйлгээнд сугалаа олгогдоно.
  • Зөвхөн иргэнээр гэрээ байгуулсан мерчантын харилцагчид урамшуулалд хамрагдана.
  • Шинээр NEWLAND брэндийн ПОС авсан харилцагчдад 10 сугалааны эрх бэлэглэнэ.
  • ПОС-ын гүйлгээний шимтгэлийн ерөнхий нөхцөлөөр гэрээ байгуулсан мерчантууд хамрагдана.
  • BillPro үйлчилгээг идэвхжүүлсэн харилцагч нарт сар бүр 3 сугалааны эрх олгоно.
  • EasyPay ПОС-ын харилцагч мэдээлэл шинэчлэлт хийлгүүлсэн тохиолдолд 3 сугалааны эрх бэлэглэнэ.
Өмнө нь Голомт банк болон EasyPay хамтран 3 сарын хугацаатай ПОС-ын урамшууллыг амжилттай хэрэгжүүлж, хамгийн азтай 2 харилцагчийг Токио хот руу аялуулсан бөгөөд энэ удаа бас нэгэн шинэ хөтөлбөрөөр ийнхүү ПОС-ын харилцагч иргэдээ урамшуулж байна.
Хэрэв та Голомт банкны карт уншигч ПОС төхөөрөмжийг хараахан авч амжаагүй бол ЭНД дарж, бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцан онлайнаар хүсэлтээ илгээгээрэй. Харин урамшуулал болон ПОС үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах сувгуудаар холбогдох боломжтой.
Голомт банк:
  • golomtbank.com
  • Харилцагчийн үйлчилгээний төв 1800-1646
 EasyPay
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn