Паралимпын наадмын мөнгөн медальт Ц.Баттулгыг Булган аймаг хоёр өрөө байраар шагнажээ

104

Булган аймгийн Засаг даргын тамгын газраас “Парис-2024” паралимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн ОУ-ын хэмжээний мастер Ц.Баттулгад хүндэтгэл үзүүлж, хоёр өрөө байраар шагнажээ.
Тодруулбал, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь, 30 дугаар зүйлийн 35.1.18 дахь, Биеийн тамир спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дэх, ХБ хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн; “Парис-2024” зуны параолимпийн наадамд бөөрөнцөг шидэлтийн төрлөөр амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Булган сумын харьяат Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шүдний их эмч Цэгмидийн Баттулгад Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нарын аймгийн удирдлагууд болон ЗДТГ, ИТХ-ын хамт олон хүндэтгэл үзүүлж, өнөөдөр Аймгийн ИТХ-ын тогтоолоор Тив Дэлхийд спортоор өндөр амжилт гаргасаныг үнэлэн “Хоёр өрөө” байр олгохоор болжээ.
Мөн багш дасгалжуулагч ОУ-ын хэмжээний мастер Д.Махашира, В.Батболд нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn