Зеленский: Хойд Солонгос иргэдээ Орос руу илгээж байна

25

Хойд Солонгос өөрсдийн иргэдээ Орос руу илгээж, дайны талбарт туслуулж байна гэж Укрианы ерөнхийлөгч Володимир Зеленский хэлжээ. Тэрбээр өдөр тутмын видео мэдэгдэлдээ "Бид Орос болон Хойд Солонгосын холбоо улам нэмэгдэж байгааг анзаарсан. Тэд дан ганц зэвсэг солилцохоо больж байна. Харин Хойд Солонгос өөрсдийн хүмүүсээ Оросын талд тулалдуулахаар илгээж байна" гэжээ.

Түүнчлэн "Цаг үе ийм болсон тул бид холбоотнуудтайгаа харилцаагаа мөн адил сайжруулах болно. Дайны фронтод нэмэлт хүч хэрэгтэй байгаа" гэсэн байна. Украины тагнуулын албаны нэрээ нууцалсан эх сурвалж өнгөрсөн долоо хоногт "CNN"-д хэлэхдээ, Хойд Солонгосын цөөн тооны иргэд Оросын армид инженерийн чиглэлээр тусалж, мэдээлэл солилцох зорилгоор хамтран ажиллаж байна гэжээ. Мөн зарим Хойд Солонгосын иргэд саяхан Украины зүүн нутагт алагдсан гэж эх сурвалж мэдээлэв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдэгдлийг үгүйсгэж, худал мэдээлэл гэж мэдэгдсэн байна.

Гэвч, Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын үйл явдлыг хянаж байгаа тул Зеленскийн мэдэгдлийг үнэн зөв гэж үзэж байна гэжээ. Батлан хамгаалах сайд Ким Ён Хён "Хойд Солонгосын цэргийн талаарх Украины хийсэн мэдэгдэл нь олон талаараа бодит үнэн юм. Орос, Хойд Солонгос орнууд цэргийн эвсэлтэй бараг дүйцэхүйц харилцан тохиролцоонд хүрсэн тул цаашид байнгын цэрэг илгээх тохиолдол нэмэгдэнэ гэж үзэж байна. Үүнд манай орны батлан хамгаалах салбар мөн адил бэлтгэлтэй байх болно" гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn