Д.Должинсүрэн: Ирэх онд орон сууцны үнэ 10 орчим хувь өсөх төлөвтэй байна

57

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар есдүгээр сард шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ 4.39 сая төгрөг байна. Шинэ байрны метр квадратын үнэ Хан Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөг байгаа юм. Харин Сонгинохайрхан дүүрэгт шинэ байрны мкв-ын үнэ хамгийн хямд буюу 2.94 сая төгрөг байна. Шинэ байрны мкв-ын үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 540 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүнчлэн, хуучин орон сууцны 2024 оны есдүгээр   сарын мкв-ын дундаж үнэ нь 4.02 сая төгрөг байна. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 580 мянган төгрөг буюу 12.8 хувиар нэмэгджээ.
Ирэх оны орон сууцны  үнэ ямар байх талаар “Тэнхлэг зууч” ХХК-ийн захирал Д.Должинсүрэнгээс тодрууллаа.
Тэрээр “Орон сууцны үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад өсөлттэй байна. Зах зээл дээр метр квадрат нь 10-12 сая гэдэг юм уу үнэтэй орон сууцны нийлүүлэлт орж ирсэнтэй холбоотой дундаж үнэ нэлээд өссөн. 2025 онд орон сууцны үнэ 10 орчим хувиар өсөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Учир нь, өртөгтэй холбоотой суурь хүчин зүйлүүд нь хэвээрээ. Мөн тээвэр ложистик болон валютын ханшийн нөлөө их байгаа. Энэ нь орон сууцны өртөгт нөлөөлдөг. Үүгээр зогсохгүй түүхий эд, барилгын материалын өртөг байнга нэмэгдээд байгаа. Энэ гинжин хэлхээ болгон барилгын суурь үнэд нөлөөлж байна.
Уг нь валютын ханш тогтворжиж байсан ч сүүлийн үед нэлээд өндөр өсөлт харагдаж байна. Тээвэр ложистик сайжрах ямар ч төлөв харагдахгүй байгаа. Жишээ нь, Тяньжин боомтод бараа бүтээгдэхүүн хоёр сар гацдаг хэвээрээ байна. Тэгээд манай улсын барилга барих хугацаа богино байдаг. Орон сууцны үнэ өсөж байгаа нь орц, түүхий эд, өртөгтэй холбоотойгоос гадна улсын менежменттэй холбоотой өсөж байгаа. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэгчийн зөвшөөрөл авахтай холбоотой хугацааг сунгадаг ч  юм уу. Зөвхөн энэ хугацаа алдалттай холбоотойгоор л гэхэд өртөг өсөхөд ихээхэн нөлөөтэй. Мөн 2025 оноос амины орон сууцад 30 сая хүртэлх ипотекийн зээл олгоно гэж байна. Гэхдээ 30 сая зээл олгоход зээлийн шаардлага ханга өрх хэд байх вэ. Хангалаа гэж бодоход эргэн төлөлт ямар байх бол гэдэг нь тодорхойгүй байна” гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn