“Заан хүж”-ийг нутагшуулжээ

589



Булган аймгийн Баян-Агт суманд ургадаг нэн ховор эмийн ургамал “Заан хүж”-ийг Бугат суманд нутагшуулах ажил хийжээ.

Ашиглалтын нөөцтэй зарим ургамлыг зохистой ашиглах, нэн ховор, ховор ургамлыг нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэн Бугат сумын нутагт  “Заан хүж” ургамал долоог авчирч нутагшуулсан байна.

Баян-Агт суманд ургадаг эмийн тун ховор энэ ургамлыг ясны шөлөнд хандлаад хаван, бөөрний өвчинд уудаг. Мөн заан хүжийн хандыг малын шарх, хөнгөлсөн малын засаанд түрхэхэд амархан эдгэрдэг гэж нутгийнхан үздэг.

“Заан хүж” ургамлыг хамгаалах зардлыг жил бүр аймгийн төсөвт тусгаж, идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулдаг юм.

Мөн тус аймагт ашиглалтын нөөцтэй зарим эмийн ургамлыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар түүж бэлтгэх судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлснээр өнгөрсөн онд Сэлэнгэ сумын "Сэлэнгэ-Анар" ХХК 500 кг тэхийн шээг ургамлыг бэлтгэх зөвшөөрөл авч, бэлтгэсэн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn