Улаанбаатарт 5 хэм дулаан байна

17


ЦУОШГ-ын мэдээгээр Даваа гаригт нутгийн зүүн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ, үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно.
Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
Багануур орчмоор: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn