Монголын үйлдвэрчний Эвлэлийн холбооны гишүүд холбооныхоо хуйвалдааны их хурлыг эсэргүүцэж байна
МҮЭ-ийн холбооны гишүүд 4 жилд нэг удаа хуралддаг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийг сонгох хурлыг нууцаар, хаалттай хийх гэж байгааг эсэргүүцэж, МҮЭ- ийн холбооны Ерөнхий зөвлөлд шаардлага хүргүүлж байна.

МҮЭ-ийн холбоо 108 жилийн түүхтэй 21 аймагт салбар холбоотой 200 мянга гаруй гишүүнтэй иргэний нийгмийн төлөөлөл болсон байгууллагын хувьд:
- МҮЭ-ийн Их хурал хэдэн сарын хэдний өдөр, хаана болох, хэн нэр дэвших талаар бүх гишүүдэд мэдээлэл байхгүй байна.
- Хоёр зуу гаруй мянган гишүүдийг 200 гишүүнээр, дарга нараар төлөөлүүлж хуйвалдааны нууц хурал хийх гэж байна. Энэ нь нийт гишүүдийн 0,1%-ийг эзэлж байгаа ба багадаа 2000 гишүүдийг их хуралд оролцуулах шаардлагатай.
Ийнхүү нууц хурал хийснээр дараагийн Улсын Их Хурлын гишүүдийг бэлдэж, МҮЭ-ийн гишүүдийн татварыг зүй зохисгүйгээр зарцуулах, хөрөнгө мөнгө, газрыг үрэн таран хийх хүнийг дахин сонгох болно гэж үзэж байна.
Иймээс ҮЭ-ийн гишүүд бид:
-Нууц их хурлыг зогсоох;
-Их хурлын төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх замаар төлөөллийг оролцоог хангах шаардлагыг МҮЭ-ийн холбооны удирдлагууд, ерөнхий зөвлөлд хүргүүлж байна. МҮЭ-ийн холбооны Гишүүндээ бус Намд үйлчилдэг тогтолцоог устгаж, шинэчлэх үйл хэрэгт Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй ҮЭ-д татвараа төлдөг, жирийн гишүүддээ УРИАЛЖ БАЙНА.
Өнөөдрөөс МҮЭ-ийн холбооны төв байрны үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулж байгаагаа мэдэгдэж байна.