Тэгш, сондгой хязгаарлалт энэ сарын 16-нд дуусна

Наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл уг хэрэгжилт ирэх мягмар гараг хүртэл хүчинтэй үргэлжилж лхагва гарагаас эхлэн өмнөх хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох юм.
