Орон нутгийн замд ачааны машинууд мөргөлдөж, дөрвөн хүн амиа алджээ

9

Булган аймгийн Рашаант сумын нутагт гарсан зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн нас барлаа. Орон нутгаас Улаанбаатарыг зорьж мах борлуулахаар явж байсан ачааны автомашины жолооч нар замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс үү, гүйцэж түрүүлэхдээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үү мөргөлдсөн аж. Үүний улмаас хоёр машинд сууж явсан гурван хүн газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргүүлэх замдаа амиа алджээ. Олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд “Хоёр гэр бүлийн эхнэр, нөхөр хүмүүс таалал төгсөж, тус бүрийн дөрөв буюу нийт найман хүүхэд өнчирч үлдлээ” хэмээн бичиж буй.
Тэгвэл орон нутгийн албаны эх сурвалжууд “Рашаант сумын нутаг “Марс” гэх амралтын газрын ойролцоо энэ сарын 25-ны 00.30 цагийн үед “Мицүбиши фүсо” загварын ачааны машины жолооч нь суудлын “Тоёота саи” болон хүнд даацын “Shaanhi shacman” автомашинтай мөргөлдсөн осол гарсан. Үүний улмаас “Фүсо”-гийн жолооч болон түүнд сууж явсан 37-44 настай гурван хүн газар дээрээ нас барсан. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийнхан үргэлжлүүлж байна” гэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn