Кремль гурван талт хэлэлцээний талаарх таамгийг үгүйсгэв

17

ОХУ, АНУ, Украин улсууд энхийн хэлэлцээний асуудлаар гурвалсан уулзалт хийхээр ярьж байгаа гэх ойлголтыг Кремль үгүйсгэв. Майамигийн хэлэлцээний өмнөх өдөр Зеленский хэлэхдээ "Гурвалсан хэлэлцээний санааг АНУ дэвшүүлсэн. Энэ уулзалт болвол сүүлийн зургаан сарын хугацаанд ОХУ, Украины талууд анх удаа нүүр тулан уулзсан тохиолдол болно. Гэхдээ гурван талт хэлэлцээ ахиц дэвшил авчрана гэдэгт эргэлзэж байна" гэжээ.

Харин Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков "Яг одоогоор ийм санаачлагын талаар хэн ч нухацтай хэлэлцээгүй байна. Миний мэдэхээр бол ийм хэлэлцээнд бэлтгэсэн зүйл байхгүй. Америк, Украин, Европын дипломатууд мөргөлдөөнийг хэрхэн зогсоох талаар өмнө нь хэлэлцсэн ч АНУ-ын зүгээс шинэчилсэн төлөвлөгөө танилцуулаагүй" гэжээ.

Путины төлөөлөгч Кирилл Дмитриев Бямба гаригт /2025.12.20/ Майамид хүрэлцэн ирсэн. Цагаан ордны тусгай элч Стив Виткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нарын зуучлалаар Украин, Европын төлөөлөгчид Баасан гаригаас хойш Майамид хэлэлцээ хийсэн билээ. Дмитриев Москвад буцаж очихоороо албаны хүмүүст хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгнө гэж Ушаков хэлжээ.

Орос, Украины талууд хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард Истанбулд шууд хэлэлцээ хийсэн. Энэ хэлэлцээний үр дүнд томоохон хоригдол солилцоо болсон боловч дайныг дуусгах дорвитой шийдэлд хүрээгүй.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn